Monday, April 28, 2008

Зөв бичих дүрэм

Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой.

ЗӨВ БИЧИХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
  1. Эгшигт гийгүүлэгч аль тод сонстох талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Эгшигт гийгүүлэгчид долоон үсэг ордог учир 7-ийн тэмдгээр тэмдэглэнэ. Эдгээр нь м, н, г, л, б, в, р хэмээх долоон үсэг юм. Жишээлбэл:
    Монголын тал нутаг
  2. Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч заавал эгшигтэй бичигдэнэ.
    Заримдаг гийгүүлэгчид 9 үсэг ордог учраас 9-ийн тоогоор тэмдэглэнэ. Үүнд ц, ж, з, с, д, т, ш, ч, х хэмээх 9 үсэг орно.
    Жишээлбэл:
    нөхцөлийг, эзэд, боддог
  3. Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох -х/ нөхцөл өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл:
    хэлэх, бодох, унших, гарахад, үзэхээр
  4. Нэг доор 2 өөр эгшгийг хэлэхгүй ба бичихгүй. Жишээлбэл:
    дэлхийгээс, ээжтэйгээ
ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ДҮРЭМ

I. Эр /-ын/ эм үгийн /-ий/-г зөв бичих дүрэм
II. Гээгдэх эгшгийн дүрэм
III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд

IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
V. Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
VI. Балархай эгшгийн дүрэм
VII. Зарим залгаврыг зөв бичих дүрэм

VIII. Хамаатуулах "х"-г зөв бичих дүрэм

IX. Дараалан орсон 2 ба 3 гийгүүлэгчийн дүрэм

I. -ы, -ий -г зөв бичих дүрэм

1. Эр үгэнд "-ы"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эр үг гэдэг нь эр эгшиг орсон үг юм.
Эр эгшигт - а, -о, -у, -я, -ё, -ю/у/ үсгүүд орно.
Жишээлбэл: анхны, хоолны, улсын, яамны, юмыг, оёдлын

2. Эм үгэнд "-ий"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эм үг гэдэг нь эм эгшиг орсон үг юм.
Эм эгшигт - э, -ө, -ү, -е, -ю/ү/ үсгүүд орно.
Жишээлбэл: эхний, өвөөгийн, үеийн, Юүдэнгийн

3. Ж, Ч, Ш, Ь, И, Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана. Жишээлбэл:
багажийг, цоожийг, туужийг
сурагчийн, ачийг, жолоочийн
багшийн, ханшийг, хушийгморийг, говийн, толийг
салхийг, тархийг, горхийг
цагийн, байшингийн, нутгийн

II. Гээгдэх эгшгийн дүрэм
    1. Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. эГ + ээ = эГээ э - богино эгшиг, ээ - урт эгшиг, Г-гийгүүлэгч Жишээлбэл: эгшиг + ийн = эгшгийн дүрэм + ээ = дүрмээ зураг + ийн = зургийн
    2. Богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшиг нь гээгдэнэ. э + ээ = э ээ
Жишээлбэл: арга + ыг = аргыг
сана + уул = сануул
олго + оод = олгоод
бодлого + ыг = бодлогыг
3. Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн
залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэж, хоёр
гийгүүлэгчийн хооронд эгшийг жийрэглэнэ. эГ + ээ = эГээ
Жишээлбэл: дөрөв + н = дөрвөн
учир + л = учрал
бусад + д = бусдад
цэцэг + с = цэцгэс

III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд

Балархай эгшиг нь дараах тохиолдлуудад гээгдэхгүй. Энэ нь үндсэндээ гээгдэх эгшгийн эГ + ээ = эГээ энэхүү дүрмийг зөрчиж байгаа тохиолдлууд юм.

  1. Оноосон нэрийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Баатар + ын = Баатарын Дэлгэр + ээс = Дэлгэрээс Орхон + ы = Орхоны
  2. Эгшигт гийгүүлэгч эгшиггүйд хүрвэл балархай эгшгийг нь гээхгүй. Жишээлбэл: шийдвэр + ийг = шийдвэрийг онцлог + оос = онцлогоос урлаг + ийн = урлагийн
  3. Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: нөхцөл + ийн = нөхцөлийн сонссон + оо = сонссоноо ачтан + ыг = ачтаныг
  4. Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл/ -ийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: бодох +оор = бодохоор нэмэх + ийг = нэмэхийг явах + аас = явахаас
  5. Ялгах эгшгийг гээхгүй. Жишээлбэл: ургац + аа = ургацаа үнэн +ийг = үнэнийг онгоц + оор = онгоцоор
  6. Ж, Ч, Ш-ээс бусад гийгүүлэгчийн дараа орсон и эгшгийг урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гээхгүй. Жишээлбэл: тамир +ын охин + оос= охиноос тохир + оод = тохироод
  7. Галав, төлөв хэмээх үгсийн балйрхй эгшгийг гээхгүй. Жишээлбэл: галав + ын = галавын төлөв + ийн = төлөвийн
IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
    1. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заридаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахайд зөөлний тэмдэг хэвээрээ байна. 7ь + 9 = 7ь9 Жишээлбэл: зорь + ж = зорьж тарь + сан = тарьсан хумь + жээ = хумьжээ
    2. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 7ь + 7 = 7и7 Жишээлбэл: зорь + но = зорино тарь + лаа = тарилаа хумь + в = хумив
    3. Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 9 = 9и9 Жишээлбэл: захь + дал = захидал ахь + ц = ахиц сахь + сугай= сахисугай
    4. Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 7 = 9и7 Жишээлбэл: захь + на = захина ахь + лаа = ахилаа сахь + в = сахив
    5. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн - х нөхцөлийг залгахад ь нь и үсэг болно. 7ь + х = 7их Жишээлбэл: зорь + х = зорих тарь + х = тарих хумь + х = хумих V. Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
  1. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд Я, Ё- г залгахдаа хатуугийн тэмдэг/ъ/-ээр тусгаарлана. /эр үг/ Г + я/ ё = Гъя/ё Жишээлбэл: сур + я = суръя хамгаал + я = хамгаалъя бод + ё = бодъё
  2. Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд Е- г залгахдаа зөөлний тэмдэг/ь/-ээр тусгаарлана. /эм үг/ Г + е = Гье Жишээлбэл: мэд + е = мэдье үнэл + е = үнэлье өрөвд + е = өрөвдье
  3. Эгшгээр төгссөн үгэнд я, е, ё -г шууд залгана. э + я/е/ё = шууд Жишээлбэл: уна + я = уная хоолло + ё = хооллоё хүргэ + е = хүргэе
  4. Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд я/ё - г шууд залгана. /эр үг/ь + я/ё = шууд харь +я = харья урь + я = урья сорь + ё = сорьё
  5. Я/ё - оор төгссөн үгэнд я/ё -г шууд залгана. я + я = яя ё + ё = ёё уя +я = уяя оё + ё = оёё хая + я = хаяя гоё + ё = гоёё

7 comments:

Н.Цэцболд said...

маш хэрэгтэй нийтлэл байна. Надад яг хэрэг болоод байсан зүйл маань байна.

Баярлалаа. :)

Цааш нь Монгол хэлнийхээ талаар сайхан бичээрэй гэж хүсье!

хүү said...

Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана. гэдэг дээр дутуу байх шиг байна..

http://xvv.blogmn.net/9880/ эндээс уншаарай...

ukatmn said...

sain baina uu? mongol helee surch sudlahad ih hereg bolohoor zuiliig niitelsen ta buhand mash ih bayrlalaa. tsaashid anh mongol hel surch baigaa hund zoriulsan jijighen ehuudiig bicheesei gej husch baina.mon hariyalahiin tiin ylgaliin ymar uyd bichih heregteig zaaj ogohiig husch baina

afeomtz said...
This comment has been removed by the author.
Оогий said...

Гээгдэхгүй эгшгийн 9 дүрэм байдаг гээд манай багш хэлсэн гэтэл энд 7 байнаа. Угаасаа 7 лбайдаг юм уу?

Оогий said...

гээгдэхгүй эгшгийн 9 дүрэм байдаг гэж сонссон юм аа. гэтэл энд 7 л байх юм. Эсвэл угаасаа 7 юм уу?
pls хариу

Ч.Болдбаяр said...

сайн байна уу. хүний нэрэнд ийн, ын залгахдаа эр үг эм үгээр нь бас залгах уу? Номингийн, Хулангийн, Хулангын гэх мэт